Энэ өвөл нийтдээ
— ширхэг
Тооцоолж байна…
Аль дүүргээс хэд нь үзэв?
«Үзсэн» нь тухайн дүүргийг сонгож үзсэн тоо, «Дундаж» нь асуултад хариулсан хүмүүсийн дунджаар татсан ширхэг. Нэр, IP хаяг хадгалдаггүй.
Яаж тооцдог вэ?
Berkeley Earth-ийн судлаачдын тооцоогоор агаар дахь PM2.5 тоосонцрын өдрийн дундаж 22 мкг/м³ байх нь эрүүл мэндэд өдөрт нэг ширхэг тамхи татсантай ойролцоо нөлөөтэй.
Бид сүүлийн 24 цагийн дунджийг 22-т хуваадаг. Энэ бол ойлгоход хялбар харьцуулалт, эмнэлгийн дүгнэлт биш.
Асуултад хариулбал гадаа болон гэртээ өнгөрүүлсэн цагийг тусад нь тооцно. Гэрийн агаарыг орон сууцанд гаднахын 60%, зуухтай байшин, гэрт 110% гэж үзнэ. Асаалттай агаар шүүгч гэрийн утааг тал орчим, N95 маск гадаа амьсгалах утааг 65%, энгийн маск 20% бууруулна. Бүгд ойролцоо тоо.
Мэдээ хаанаас ирдэг вэ?
Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын станцуудын цагийн хэмжилтийг Нийслэлийн нээлттэй өгөгдлийн сангаас (CC0) авдаг. Дүүрэг бүрийн станцуудын дунджийг тооцно. Сан өдөрт нэг удаа шинэчлэгддэг тул тоо нь сүүлд шинэчлэгдсэн цаг хүртэлх 24 цагийнх байна.
Багануур, Багахангайд станц байхгүй тул жагсаалтад ороогүй. Сан руу холбогдож чадахгүй үед (жишээ нь гадаадаас орох үед) Open-Meteo-гийн CAMS загварын тооцоог харуулна.
Утаатай өдөр гадаа удаан байхгүй, N95 маск зүүх, гэртээ агаар шүүгч ажиллуулах нь тусалдаг.